Шинэ Зеланд улс өнгөрсөн 3 сар гаруйн хугацаанд дотооддоо коронавирусийн нэг ч шинэ тохиолдол бүртгээгүй байсан бол 102 хоногийн дараа тус улсын хамгийн том хот болох Окландын нэгэн гэр бүлийн дөрвөн хүнээс халдвар илэрсэн байна.

Тухайн гэр бүлийн 50 гаруй насны эрэгтэйгээс Даваа гариг (2020.08.10)-т коронавирусийн халдвар илэрч, дараа нь гэр бүлийн бусад гишүүдийг шинжилгээнд хамруулахад гурваас нь халдвар илэрчээ. Энэ гэр бүл хаанаас халдвар авсан нь тодорхой бус байгаа аж.

Эхний халдвар тээгч гадаадад огт зорчоогүй учир тус улсын дотоодод халдвар илүү их тархсан байх магадлалтай өндөр нь эрх Шинэ Зеландын баригчдын санааг зовоож буй юм байна. Иймд халдварын тохиолдол илэрсэн Окландад өнөөдөр (2020.08.12)-өөс эхлэн Баасан гаригийг дуустал гуравдугаар түвшний онц байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоохоор болжээ. Улмаар хотын оршин суугчид гэртээ байж, баар ресторан гэх мэт зугаа цэнгээний газруудыг хаах юм байна. Харин бусад хотуудад хоёрдугаар түвшний онц байдал зарлажээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.