Солонгосын дотоодод илэрсэн халдварын тохиолдол доод хэмжээндээ хүрлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Өмнөд Солонгост коронавирусийн шинэ халдварын тохиолдол 23 илэрснийг өнөөдөр өглөө мэдээлжээ.

Үүнээс 20 нь гадаад орнуудаас зөөвөрлөгдсөн бол гурав нь дотоодод дамжсан халдварын тохиолдол байна. Тус улсын дотоодод дамжсан халдварын тохиолдол тавдугаар сарын 8-ны өдрөөс хойшх хугацааны хамгийн цөөн тохиолдол болжээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 8-нд Өмнөд Солонгос даяар ганцхан тохиолдол илэрч байв.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт нийт 36 тохиолдол илэрсэн бол Бямба гарагт 31, Ням гарагт 30 болж буурсаар өнөөдөр 23 болжээ.

Өнөөдрийн байдлаар тус улсад коронавирусийн халдварын нийт 14,389 тохиолдол бүртгэгдсэнээс 13,280 нь эдгэрч, 301 нь нас барсан байна.

Энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс хойш Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд нийт 1,579,757 оношилгоог гүйцэтгэжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

+ There are no comments

Add yours