Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа амралтын газар, жуулчны баазуудад стандартын үзлэг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн 2020 оны А997 дугаар захирамжийн дагуу 8 ажлын хэсэг байгуулагдан 2020 оны 07 дугаар сарын 31-ны өдрөөс 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн 8 дүүргийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлж байгаа амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаанд хяналт тавих, дэлхий нийтэд тархаж байгаа коронавирус /Ковид-19/ цар тахалын үеэр хэрэгжүүлэх Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/249 дүгээр түр журмын хэрэгжилтийг шалгахаар хяналт шалгалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Налайх дүүргийн 6 дугаар хорооны 2 дугаар хэсгийн нутаг дэвсгэр Тэрэлж шугуйд аялал жуулчлалын чиглэлээр амралтын газрын үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Шалгалтаар Тэрэлж шугуй гэх энэ газарт амралтын газрын үйл ажиллагаа эрхэлж байгаа 50 гаруй иргэн, байгууллага нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, ус, хөрсний бохирдол үүсгэн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, иргэд, амрагчдын эрүүл мэндэд, гал түймрийн болон үерийн усны аюулд өртөхөд эрсдэл учруулах, цаашлаад Нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр Туул, Тэрэлж голын эхийг бохирдуулж, халдварт өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг тогтоожээ

Амралтын газар, жуулчны баазын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу амралтын газар, жуулчны баазын үндсэн шаардлага стандартыг хангаж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ удаагийн шалгалтаар энэхүү журам болон “Амралтын газар, жуулчны баазуудад тавих ерөнхий шаардлага MNS 6043:2019”, “Хоолны газрын ангилал, зэрэглэл үндсэн шаардлага” MNS 4946:2019”, “Нүхэн жорлон угаадасны нүх. Техникийн шаардлага” MNS 5924:2015, Камерийн иж бүрэн хэрэгсэл ерөнхий шаардлага MNS 6423:2013, “Ундны ус” MNS 900:2005, Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл MNS 5566:2005 стандартууд ба Коронавирус /Ковид-19/ цар тахал тархаж байгаатай холбогдуулан гарсан холбогдох захирамжлалын баримт бичгүүдийн хэрэгжилтийг шалгалаа.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.