Зургаан настай хүүхдийн амь насыг хохироосон замын осол гарчээ

Өчигдөр буюу мягмар гаригт зам тээврийн ослын улмаас хоёр хүн гэмтэж, Дархан-Уул аймагт бага насны хүүхдийн амь нас хохирсон байна. 

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, Дархан-Уул аймгийн Дархан сумын хээтэй хорооллын дугаар байрны арын асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч явган зорчигч 6 настай, эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ.

Иймд явган зорчигч та бүхэн Замын хөдөлгөөнд оролцохдоо гарц, гарамтай хэсгээр гарах, эцэг эх, асран хамгаалагч 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон болон зам орчны байдалд тохируулж оролцохыг анхааруулж байна.

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлж, жолооны эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчилсан байна.

Мөн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 69 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ.

+ There are no comments

Add yours