Н.Номтойбаяр нарын шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагт Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал болно.

Энэ сарын 2, 3-нд үргэлжилсэн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжлэхээр болсон. Шүүгдэгч Н.Номтойбаяр өмгөөлөгчгүй шүүгдэж байгаа. Тодруулбал, шинэ өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хугацаа олгож, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүхээс уг хүсэлтийг шийдвэрлээгүй.

Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “…мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорихоор болсон билээ.

+ There are no comments

Add yours