Авлигатай тэмцэх газар 2020 оны 6 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 173 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 163 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 283 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 173 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 171, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 1, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 1 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв.

Одоогоор ажиллагаанд 110 иргэний урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Нийтэлсэн: Авлигатай Тэмцэх газар

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.