Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож үнэмлэх олгов

Мөрч
УИХ-ын сонгуулийн 13-р тойрог, Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Ж.Эрдэнэбатыг 10 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө байршуулаагүй хэмээн шүүхээс буруутгаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид зургадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн саатуулаад байгаа билээ.

Ж.Эрдэнэбатад Сэлэнгэ аймгийн 22,965 иргэн саналаа өгч УИХ-ын гишүүнээр улируулан сонгосныг СЕХ 2020 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 229 дугаар тогтоолоор батламжилж, УИХ-ын гишүүний үнэмлэхийг өнөөдөр гардуулан өглөө.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгаас ийнхүү гурав дахь удаагаа сонгогдоод байна.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Цаг үе