Сонгуулийн санал хураалтай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс түр зогсоохоор УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар хуульчилсаны дагуу энэ хөдөлгөөн зогссон байгаа. Гэхдээ иргэний сонгох эрхийг нь хангах үүднээс сонгогчдын нэрийн жагсаалтад дор дурьдсан нөхцөл бүхий хүмүүсийг нэмж бүртгэгдэж болдог байна.

Сонгогчийн нэрсийн жагсаалтад

  • Огт бүртгэлгүй байсан
  • Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүмүүс багтдаг аж.

Энэ тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.13-д заасны дагуу 2020 оны зургаадугаар сарын 3-нд сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн нам, эвслийн хүсэлтийг үндэслэн

  1. МАН
  2. АН
  3. Зон олны нам
  4. ШИНЭ эвсэл
  5. Зөв хүн электорат эвсэл
  6. Хөгжлийн хөтөлбөрийн нам
  7. Монголын ногоон нам
  8. Та бидний эвсэл
  9. Ард түмнээ хайрлая нам
  10. Сахигтун үндсэн хуулийн 19 эвсэлд сонгогчийн нэрийн жагсаалтын холбогдох хэсгийг буюу өөрөөр хэлбэл өөрийн нэр, эцэг эхийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээллийг цахим хэлбэрээр нэг удаа хүргүүлсэн.

Зургаадугаар сарын 3-ны өдрөөс хойш сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор сонгогчийн нэрийн жагсаалт бас өөрчлөгддөг.

Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч шилжих талаар /УИХ-ын сонгуулийн тухай хууль /

  • 24.1. Сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.
  • 24.2. Нэр дэвшигч болон энэ хуулийн 37.3-т заасан менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.
  • 24.3. Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг бүртгүүлнэ.

Дээр тодруулсан найман субъект нь зургаадугаар сарын 2-9-ний өдрийн 23:59 цаг хүртэлх хугацаанд нотлох баримтаа бүрдүүлээд шилжих боломжтой.

Улсын хэмжээнд тойргоос тойрогт нийт 4,223 сонгогч шилжсэн.

Үүнд,

  • Аймагт 1,652
  • Дүүрэгт 2,571 хүн шилжсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас бүх материалыг цахимжуулж үндсэн санд оруулсан. Өөрөөр хэлбэл бид аль ч мэдээллийг ямар ч тохиолдолд үзэж, шалгах боломжийг бүрдүүлсэн” гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.