Инженерийн шугам сүлжээний ашиглалтад хяналт шалгалт хийгдлээ

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 37 дугаартай албан бичгийг үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02-03/281 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Барилгын тухай, Орон сууцны тухай, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиуд болон холбогдох норм дүрмийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг иргэн Б.Туулын өмчлөлийн 15 айлын Нийтийн байрны бохир усны шугамын ашиглалтын төлөв байдалд 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ЭАХХХУБайцаагч Х.Ундрамтай хамтарсан хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн 1 гудамж 24б тоотын 15 айлын нийтийн байрны бохир усны цооног нь битүүмж алдагдсанаас Ус сувгийн удирдах газрын хайлаастын зүүн жигүүрийн ф160 шугамын Х47 дугаартай цэвэр усны худаг руу бохир ус нэвчин орж Ус сувгийн удирдах газраас бохир усыг соруулан ариутгалыг хийлгэж тус барилгын цэвэр усыг хааж зөрчлийн хэрэг нээн хяналт шалгалт үргэлжилж байна.

+ There are no comments

Add yours