Сурталчилгааны материал өгөхөөр айлын хаалга тогшихыг хориглоно

“УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан.

Энэ журамд сонгуулийн сурталчилгааг цахим хэлбэрээр хийх, танхимд уулзах бол хүн хоорондын зайг барих, нэг уулзалт 2 цагаас удаан хугацаанд үргэлжлэхгүй байх, уулзалт болж байгаа газарт 30 минут тутамд цэвэрлэгээ хийж, агаарын солилцоо оруулах зэрэг зохицуулалтыг тусгасан.

Түүнчлэн нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг тараах үед нэг удаагийн бээлий өмсөнө. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараах тохиолдолд гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ.

+ There are no comments

Add yours