АТГ 698 нэр дэвшигчийн ХОМ-ээ бүртгүүлэх эрх үүсгэснээс 647 нь мэдүүлгээ баталгаажуулжээ

Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн хөрөнгө орлогоо Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх ёстой байдаг.

АТГ-аас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахимаар авч дууссан байна.

Энэ талаар АТГ “Нэр дэвшигчид хөрөнгө, орлогоо мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүллээ.

Цахим системд нийт 13 нам, 4 эвсэл, бие даагч нийт 698 нэр дэвшигчийн эрхийг үүсгэснээс хуулийн хугацаа дуусахад 647 нь мэдүүлгээ баталгаажуулсан.

51 нэр дэвшигч ХОМ-ээ бүртгүүлээгүй” гэсэн мэдээллийг өглөө.

Нэр дэвшигчдийн ХОМ-ийг зургаадугаар сарын 2-ноос эхлэн Сонгуулийн Ерөнхий Хорооны сайтад нээлттэйгээр байршуулах юм.

+ There are no comments

Add yours