Гулууз махны худалдаа энэ сарын 24-нд өндөрлөнө

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар нийслэлийнхний хэрэгцээнд 5253.8 тн мах нийлүүлжээ.

Хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцөлсөн 12 мянган тн махыг 3 дугаар сарын 10-наас эхлэн худалдан борлуулж байгаа.

Нийслэлийн 9 дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр дамжуулан худалдаж байна. Мөн нийслэлийн 6 дүүргийн 24 байршилд гулуузаар борлуулах өргөтгөсөн худалдаа энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

Хонины нэг кг ястай махыг 6500 төгрөгөөр худалдаж байгаа аж.

+ There are no comments

Add yours