Байгалийн түүхийн музейн уулзварт өөрчлөлт орлоо

Байгалийн түүхийн музейн урд талын замын уулзварт өөрчлөлт оржээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр Байгалийн түүхийн музейн уулзварыг урдаас буюу Цахилгаан холбооны уулзвараас ирж буй урсгалыг чөлөөтэй нэвтрүүлэх үүднээс тус уулзварыг хойноос зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Иймд жолооч нарыг МУИС-ийн уулзвар нэвтрэхийн тулд Бага тойруу болон НҮБ-ийн гудамжаар хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

1 Comment

Add yours
  1. 1
    Anonymous

    дэмийрчих юм даа. буруу гарын ажиллагчид ЗЦГ байгаад байна гэсэн үг дээ

+ Leave a Comment