ХАБЭА-н хэлтсээс зарласан “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх” уралдаанд Баяжуулах үйлдвэрийн хамт олон хоёр төрлийн төхөөрөмж бүтээж, оролцож буйгаа танилцуулав. Тус цехийн ХАБЭА хариуцсан ажилтнууд, үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, бичил осол, зөрчлийг бууруулах арга хэмжээний хүрээнд ноцтой эрсдэлийн хяналтын хуудсыг ажилчдад танилцуулж, болзошгүй аюулын сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, 1978 оноос хойш цехийн хэмжээнд тохиолдсон үйлдвэрлэлийн ослын шалтгааныг судалсан байна. Судалгаагаар ослын гол шалтгаан нь хүндийн хүчний үйлчлэл болон механик хүчин зүйлийн нөлөөллөөс ажилчин гэмтэж, бэртдэг гэсэн дүгнэлт гарчээ. Мөн эргэлдэх машин механизмын завсар орооцолдож, хавчуулагдах эрсдэлийн тоо цөөнгүй байв. Иймээс судалгааны үр дүнд үндэслэн, дээрх нөлөөнөөс үүдэх осол гэмтлийг урьдчилан мэдрүүлж, болзошгүй аюулыг бодитойгоор таниулан сэргийлэхэд зориулагдсан хоёр төрлийн үзүүлэн, төхөөрөмж бүтээсэн гэж Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогч Д.Бат-Эрдэнэ ярилаа.
Баяжуулах үйлдвэрийн хувьд туузан дамжуулах буюу эргэлдэх механизм бүхий тоног төхөөрөмж ихэвчлэн ашигладаг онцлогтой. Туузан дамжуулгад орооцолдох, түүний нөлөөллөөр гэмтэж бэртэх тохиолдлын үеэр хүний гар болон хөл илүү өртдөг байна. Тиймээс ийм эрсдэлээс хамгаалахын тулд эргэлдэх машин механизмтай ажиллах үед хамгийн түрүүнд аюултай энергийн эх үүсвэрийг тусгаарлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, конвейер, тээрэм гэх зэрэг тоног төхөөрөмжийн эргэлдэх хэсгийг хөдөлгөөнд орох боломжгүй болгон тусгаарлах юм. Энэ үйл явцыг тусгаарлалтын журмаар зохицуулж эхэлсэн байна. Ингэснээр эргэлдэх хэсгийн болзошгүй аюулыг таслан зогсоох боломж бүрджээ.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...