Цар тахлын улмаас АНУ-д галт зэвсгийн худалдаа өсөж байна

Зэвсгийн үйлдвэрлэгч Sturm Ruger компанийн хувьцааны үнэ нэмэгдэж байна. Компанийн зүгээс цар тахлын улмаас галт зэвсгийн эрэлт нэмэгдэж, худалдаа өссөн тухай мэдэгдсэний дараа ийнхүү хувьцаа нь өсжээ.

Ерөнхий захирал Кристофер Киллойн хэлснээр нэгдүгээр улиралд борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 37 хувиар нэмэгджээ. Компанийн  цэвэр ашиг $15,3 сая доллар буюу нэгж хувьцааны үнэ 87 центээр өссөн бол худалдааны ашиг нь өмнөх оны мөн үеийн $114 саяас оны эхний улиралд $123,6 сая доллар болжээ.

Харин  FactSet-ийн мэдээгээр, нарийн үнэлгээ гаргах найдвартай мэдээлэл дутуу гэсэн байв.

Галт зэвсгийн худалдааг хянадаг Холбооны мөрдөх товчооны мэдээгээр гуравдугаар сард галт зэвсгийн наймаа өмнөх оны мөн үеэс нэг сая доллараар нэмэгдсэн байна.

 

1 Comment

Add yours
  1. 1
    Anonymous

    аймхай америк. тахалтай буугаар тэмцэнэ гэж юу байхав дээ. худлаа л айлгаж байгаад зэвсэгээ зарах гэсэн америк менежерийн арга уу?

+ Leave a Comment