ОХУ-ын Ялалтын баярт “Хувьсгалт Монгол” танкийн цуваа оролцоно

CoVid19 цар тахлын улмаас ОХУ Ялалтын баяраа ирэх намар хүртэл хойшлуулаад байгаа. Тэгвэл тус улсын Батлан хамгаалахын сайд С.Шойгу коронавируст цар тахал намжсаны дараа зохион байгуулах Ялалтын баярын жагсаалд “Хувьсгалт Монгол” гэсэн тодотголтой танкийн цуваа оролцоно гэж мэдэгджээ. Тэрээр энэ тухай Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой утсаар ярих үеэрээ мэдэгдсэн байна. Ялалтын баярт оролцох монгол цэргийн алба хаагчид нэг хайрцаг болж жагсах аж.

+ There are no comments

Add yours