Х.Баттулга: Улс төрийн сонгуулийг хойшлуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэж байна

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, манай улсад суух бүх улсын Элчин сайд нар, улс төрийн өндөр албан тушаалтнууд цахимаар оролцож байна. Хаврын чуулганы нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүн төрөлхтөн аюулт халдварт өвчин, цар тахалтай нүүр туллаа. Тиймээс төрөөс энэхүү нийгэм, эдийн засгийн хямралыг сөрөх, цогц арга хэмжээг урьдчилан төлөвлөж ажиллахыг дахин анхааруулж байна.

Улсын төсөвтөө яаралтай тодотгол хийж, тэвчиж болох бүх зардлыг танах, ажлын байрыг хадгалах хэрэгтэй. Эрүүл мэндийг тогтолцоогоо унагаахгүйхэн шиг авч явах түүхэн үүрэг ирж байна. Төсөвт тодотгол хийхээс татгалзах нь бодит байдал дээр байж боломгүй үйлдэл юм.

Улс төрийн сонгуулийг хойшлуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэж байна. Халдварт өвчин гарсан энэ үед олон иргэн цуглуулж, улс төрийн сонгууль явуулах боломж байхгүй гэж харж байна” гэлээ.

+ There are no comments

Add yours