Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр үдээс хойш буюу 14 цагт эхэлсэн ч, өмгөөлөгчдийн хүсэлтээр дахин хойшиллоо. Тухайлбал, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нар шүүх хуралдаан давхцсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч шинээр өмгөөлөгч нэмж авсан учраас тэд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан гэдэг шалтгаанаар олны анхаарлыг татсан эл шүүх хурал дөрөвдүгээр сарын 20-ны өдөр болохоор боллоо.

+ There are no comments

Add yours