1,072 хувьцааны ногдол ашиг авахад анхаарах зүйлс

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргаснаа өчигдөр зарласан билээ.

Шийдвэрийн дагуу нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцох бөгөөд 1,072 ширхэг хувьцаатай иргэнд 96,480 төгрөг оногдох юм байна. 

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон ба энэ нь 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн хүмүүст хамаарна.

Хэдийгээр хүн болгонд 1,072 ширхэг хувьцаа өгсөн боловч сонгуулийн амлалт, эрдэнийн хувь хишиг буюу нэг сая төгрөгийг тэтгэвэр тэтгэмж, оюутны төлбөр хэлбэрээр авсан иргэдийн тухайд үүнээс бага хувьцаатай гэсэн үг.

Хэчнээн иргэн хэдэн ширхэг хувьцаатай болохыг доорх хүснэгтээс харна уу.

Эзэмшиж буй хувьцааны тоо ширхэгТус хувьцаанд ногдох үнэ /₮/Тус хувьцааг эзэмшиж буй иргэдийн тоо
52747,13010,844
53648,24028,160
74166,690334,519
75067,500667,898
84876,32041,359
85777,130131,256
95585,9509,393
96486,76034,491
1,06395,67056,346
1,07296,4801,080,592

Та хэдэн ширхэг хувьцаатай байна вэ?

Та хэдэн ширхэг хувьцаатай болохоо Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн сайтад хандаж шалгах боломжтой.

Хэрэв иргэн та “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн өөрт хуваарилагдсан 1,072 хувьцааныхаа эзэмшигч болоогүй бол Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компани буюу Брокер дилерийн компанид хандан заавал үнэт цаасны дансаа нээлгэж, хувьцаагаа баталгаажуулах ёстой. Ингэснээр та хувьцааны ногдол ашгаа авах боломжтой болохыг анхаарна уу.

Одоогийн байдлаар 1,072 хувьцаа эзэмших эрхтэй мөртлөө бүртгүүлээгүй 580 мянган иргэн бий. Үүнд, гадаадад амьдардаг монголчууд болон шинээр төрсөн хүүхдүүдээ бүртгүүлээгүй тохиолдол байна. Тэдгээр иргэд энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд болох Хувьцаа эзэмшигчдийн хурлаас өмнө амжиж бүртгүүлэхгүй бол ногдол ашгаа авч чадахгүй гэдгийг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлсэн. 

Санамж: Та Хөрөнгө Оруулалтын Эрхийн Бичиг буюу цэнхэр ягаан тасалбар эзэмшдэг бол өөрийн анх бүртгүүлсэн Үнэт Цаасны Компанид очиж дансаа баталгаажуулах шаардлагатай.

Үнэт цаасны данс нээлгэхийн тулд бүрдүүлэх бичиг баримт:

Иргэн:

  • Иргэний үнэмлэх
  • Бүртгэлийн хураамж
  • Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, данс захиран зарцуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар

Аж Ахуйн Нэгж:

  • Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар
  • ААН болон эрх бүхий албан тушаалтны хүсэлт, албан тоот
  • Данс дахь хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр, албан тушаалтны овог нэр, төлбөр тооцооны баримтанд зурах гарын үсгийн баталгаат маягт
  • Тамга тэмдгийн дардас

Санхүүгийн зохицуулах хороонд тусгай зөвшөөрөлтэйгөөр 54 компани

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороонд тусгай зөвшөөрөлтэйгөөр 54 компани мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байна. 

Аж ахуйн нэгжийн нэрТусгай зөвшөөрөл олгосон огнооХаяг
1 “РАЙНОС ИНВЕСТМЕНТ” ХХК12/4/2019УБ хот, СБД, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сентрал тауэр, 13 давхар, 1308Б тоот. Утас: 75100575
2“ДОМИКС” ХХК7/8/2019УБ хот, БЗД, 16-р хороо, 16-р хороолол, 70-07 тоот. Утас: 99167312, 96669730
3“ИНВЕСКОР КАПИТАЛ ҮЦК” ХХК9/26/2018УБ, СБД, 2-р хороо, Сөүлийн гудамж, Твин тауэр-1, 13 давхар 77090077, 99906231
4“ЦЕНТРАЛ СЕКЮРИТИЙЗ ҮЦК” ХХК6/29/2018УБ хот, БГД, 14 дугаар хороо, 18 дугаар байр, 6 тоот Утас:88114483,
5“МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК” ХХК3/14/2018УБ хот, БЗД, 14 дүгээр Намьянжу, 47/1
6“СИЛВЕР ЛАЙТ СЕКЮРИТИЗ ҮЦК” ХХК10/27/2017УБ, БЗД, 14-р хороо, 14-р хороолол, Зүүнхүрээ Шигтгээ, 207 байр 65 тоот
7“ХҮННҮ ЭМПАЙР ҮЦК” ХХК7/4/2012УБ, БГД, 4-р хороо, Мичид цацраг ХХК-ийн байр, 401 402 тоот
8“ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК” ХХК11/2/2011 Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 24, Парк Плэйс оффисийн барилга, 4 давхар, 403 404 тоот
9“БЛЮСКАЙ СЕКЬЮРИТИЗ ҮЦК” ХК10/12/2011УБ, ЧД, 3-р хороо, Монгол-Тайваны төв, 2 давхар, 207 тоот.
10“ЗЭТ ЖИ БИ ҮЦК” ХХК6/30/2011УБ хот, СБД, 4-р хороо, Түшиг оффис төвийн байр, 408 тоот  88116031
11“СИКАП ҮЦК” ХХК6/30/2011УБ хот, ЧД, 1-р хороо, Аризона төв 12 тоот  70113980
12“БЛЭКСТОУН ИНТЕРНЭЙШНЛ ҮЦК” ХХК5/6/2011УБ хот, БЗД, 25-р хороо, Нарны зам 99А, Шинэ дөл, 404 тоот 95012505
13“ГАЦУУРТ ТРЕЙД ҮЦК” ХХК-ны үнэт цаасны дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэв5/6/2011УБ хот, СБД, 1-р хороо, 5-р хороолол,  Алтай констракшн, 8 давхарт
14“МИРЭ ЭССЕТ СЕКЬЮРИТИС МОНГОЛ ҮЦК”5/6/2011УБ хот, БГД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө17, Blue sky, 406 тоот.
15“ГРАНД ДЕВЕЛОПМЭНТ ҮЦК” ХХК5/6/2011УБ хот, СБД, 6-р хороо, Их тойруу гудамж 73/10 байр, 37 тоот
16“СТАНДАРТ ИНВЕСТМЕНТ ҮЦК” ХХК5/6/2011УБ хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу 24, Монреимпекс ХХК-ийн байр, 2 давхар, 201 тоот
17“КАПИТАЛ МАРКЕТ КОРПОРАЦИ ҮЦК” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сараар түдгэлзүүлэв4/21/2011УБ хот, ЧД, Самбуугийн гудамж-43, Капитал банкны төв байрны баруун талд, 88003031 Утас: 330896 Web: www.cmc.mn E-mail: [email protected]
18“ТИ ДИ БИ КАПИТАЛ ҮЦК” ХХК3/28/2011УБ хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байр, 609 тоот  99095987, 70100261
19“АПЕКС КАПИТАЛ ҮЦК” ХХК3/28/2011Монгол Улс, Улаанбаатар хот, СБД, 8-р хороо, Их эзэн Чингис хааны талбай-2, Централ тауэр, 9-р давхар, 903 тоот
20“НОВЕЛ ИНВЕСТМЕНТ ҮЦК” ХХК1/31/2011УБ хот, СБД, Нарны зам 53, Саруул төв, 108 тоот
21“ЭС ЖИ КАПИТАЛ ҮЦК” ХХК12/9/2010УБ хот, ЧД, 1-р хороо, Жуулчны гудамж-44, Арт хаус 6 давхар
22“МАСДАК ҮЦК” ХХК10/8/2009УБ хот, БЗД, 5-р хороо, Асгат сервис ХХК-ийн байр, 2-р давхар 219 тоот
23“ГҮҮДСЕК ҮЦК” ХХК11/28/2008УБ, СБД, 6-р хороо, 8-р байр, 14 тоот /МУИС-ийн А байрны ард Оюутны холбооны зүүн тал/
24“ГАУЛИ ҮЦК” ХХК8/25/2008Сүхбаатар дүүрэг, 8 хороо Оюутны гудамж-2 Сонор плаза 602 тоот Утас: 70153300 Факс:70153302
25“ЕВРОАЗИА КАПИТАЛ ХОЛДИНГ ҮЦК” ХК8/25/2008Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъянгүний гудамж, Гранд Оффис Центр, 6 давхарт 65 тоот. Утас: 7013 0078 Цахим хаяг: www.eurasiac.com
26“ЭМ АЙ БИ ЖИ ҮЦК” ХХК7/7/2008Компанийн хаяг “Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж 12/1, Колорадо Бизнес төв, 209а тоот
27“БУМБАТ-АЛТАЙ ҮЦК” ХХК4/18/2008УБ хот, ЧД, 4-р хороо, Хот айл ХХК, 16/4 байр,  4 давхар, 41 тоот,  70112166, 99968989
28“АРД КАПИТАЛ ГРУПП ҮЦК” ХХК4/18/2008Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Сити центр, 10 давхар, 1003 тоот. Харилцах утас-310262
29“ЛАЙФТАЙМ-ИНВЕСТМЕНТ ҮЦК” ХХК3/28/2008УБ хот, СБД, Сөүл бизнес центр, 4 давхарт  99996457 Вэбсайт: www.lifetime.mn И-мэйл: info@li
30“ЭФ СИ ИКС ҮЦК” ХХК3/28/2008Баянгол дүүрэг 19-р хороо Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, Монгол дизель ХК-ийн байр 63/3 Утас, факс: 70100323
31“АРГАЙ БЕСТ ҮЦК” ХХК-ны үнэт цаасны брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэв3/13/2008УБ хот, ЧД, 3-р хороо, 2-р 40 мянгатын 1-р байр, 33 тоот
32“АСЕ энд Т капитал”ХХК-ны үнэт цаасны дилер, андеррайтер үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэв2/28/2008Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө 11/1, Баянгол зочид буудлын ард, “Болор”төв, 303, 305 тоот Утас: 976-70101044, Факс: 976-70101044 Website: www.aceandtcapital.com E-mail: [email protected]
33“ДАРХАН БРОКЕР ҮЦК” ХХК2/28/2008УБ хот, ЧД, МҮЭХ-ны, 202 тоот
34“АЗИА ПАСИФИК СЕКЬЮРИТИС” ХХК1/31/2008УБ, СБД, 1-р хороо, Жамъянгүний гудамж 12, Темпл Вью Резидегс, 1 давхар, [email protected]
35“ТЭНГЭР КАПИТАЛ ҮЦК” ХХК-ны үнэт цаасны дилер, андеррайтер үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэв12/26/2007УБ, СБД, 1-р хороо, Жамъянгүний гудамж, ICC tower /International commercial center/, 16 давхар Утас/ Факс: 70110637 e-mail: [email protected]
36“ЭМ АЙ СИ СИ ҮЦК” ХХК–ны үнэт цаасны андеррайтер үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэв11/29/2007УБ хот, СБД,8-р хороо,  Сүхбаатарын талбай-2, сентрал тауэр-912 тоот, Утас: +976-70112023 Факс:+976-70112025
37“АЛТАН ХОРОМСОГ ҮЦК” ХХК-ны үнэт цаасны брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэв10/30/2007УБ хот, БЗД, Үндэсний хоршоочдын холбооны байр, 320 тоот
38“МОН СЕК ҮЦК” ХХК-ны үнэт цаасны дилер, андеррайтер үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэв10/30/2007УБ, БЗД Энхтайваны өргөн чөлөө Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны байр 216тоот
39“САНАР ҮЦК” ХХК10/30/2007УБ хот, БЗД, 13-р хороо, Цагдаагийн 1-р хэсгийн баруун талд Sky town хотхоны 90 а байр, Голомт банкны доод давхар, 7 тоот
40“ӨНДӨРХААН ИНВЕСТ ҮЦК” ХХК10/30/2007УБ хот, ЧД, ИХ тойруу 15-р гудамж “АЭРОГЕОДЕЗИ” ХХК-ийн 3 давхар 301 тоот   Утас: 329292 [email protected]
41“БЛҮМСБЮРИ СЕКЬЮРИТИС ҮЦК” ХХК-ны үнэт цаасны андеррайтер үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэв10/30/2007УБ, СБД, 8 хороо, Самбуугийн гудамж, БлюМон цамхаг-801 тоот. Утас: 77118188, 91008288 Цахим хаяг: Bloomsbury.mn
42“ДИ СИ ЭФ ҮЦК” ХХК9/28/2007УБ хот, ЧД, 4-р хороо, хүнсний нэгийн ард 12а байр, 14 тоот
43“АРД СЕКЮРИТИЗ ҮЦК” ХХК8/17/2007УБ хот, СБД , 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж , Ард санхүүгийн нэгдэл компанийн байр, 2 давхарт
44“БИ ДИ СЕК ҮЦК” ХК8/17/2007УБ хот, СБД, 8-р хороо Залуучуудын өргөн чөлөө 27/1 байр, Empire building
45“ДЭЛГЭРХАНГАЙ СЕКЮРИТИЗ ҮЦК” ХХК8/17/2007УБ хот, СБД, 8-р хороо, Хүүхэд залуучуудын соёлын төвийн зүүн хойд талд, “Жи Би плаза” төв, 9-р давхар, 902 тоот
46“ЗЭРГЭД ҮЦК” ХХК8/17/2007БГД 4-р хороо, 2-р хороолол 5-р байр 24 тоот утас 367609
47“МОНГОЛ СЕКЮРИТИЕС ҮЦК” ХК8/17/2007УБ хот, СБД, 8-р хороо, Алтангэрэлийн гудамж, Сити центр, 4 давхарт.
48“МЭРГЭН САНАА ҮЦК” ХХК8/17/2007УБ хот, БЗД, 7-р хороо, 15-р хороолол, 30 байр, 4-р орц, 67 тоот
49“ТАВАН БОГД ҮЦК” ХХК8/17/2007УБ хот СБД, Сүхбаатарын талбан-2, Монголын үйлдвэрчний эвлэлийн 202 тоот
50“ТУЛГАТ ЧАНДМАНЬ БАЯН ҮЦК” ХХК8/17/2007УБ хот, БГД, 2-р хороо, Сөүлийн гудамж, УБТЗ-ын төв эмнэлгийн захиргааны 208 тоот  99193322
51“ГЕНДЕКС ҮЦК” ХХК8/17/2007УБ хот, СБД, 5-р хороо, Монгол даатгал-1, 401 тоот.
52“НЭЙШНЛ СЭКЮРИТИС ҮЦК” ХХК3/15/2007Сүхбаатар дүүрэг, 3 хороо, Усны Гудамж-1, ҮХОБанкны байр. Утас: +976 (11) 331754, 94081189,
53“БУЛГАН БРОКЕР ҮЦК” ХХК2/16/2007Улаанбаатар хот. СБД. 3 хороо 5хороолол, 9/33 тоот. Утас: 324449, 99195114, 89999868 Булган аймаг. Булган сум, 6 баг, Спорт хорооны орд өөрийн байранд: 99348142
54“БАТС ҮЦК” ХХК2/16/2007УБ хот, ХУД, 1-р хороо,  Олимпийн гудамж, Монгол-3.

+ There are no comments

Add yours