Улсын хэмжээнд 2019 онд 35124 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4696 хэргээр буурсан үзүүлэлт гэнэ. Гэтэл гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 985 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 85 хэргээр буюу 7.9 хувиар буурсан бол зөрчил өмнөх оноос 53.9 хувиар өссөн дүнтэй байна.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 922 буюу 93.6 хувийг хөнгөн, 63 буюу 6.4 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж, 50.2 хувь нь Улаанбаатар хотод, 49.8 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ.Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 459 буюу 46.6 хувь нь согтуугаар, 89 буюу 9.0 хувь нь эмэгтэй хүн үйлдсэн байна.
Тус хэлтэс нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах юм.
+ There are no comments
Add yours