Автобусанд бэлэн мөнгөөр зорчвол торгоно

Нийтийн тээврээр бэлэн мөнгө төлж зорчсон иргэд болон мөнгө авсан жолоочийг торгохоор болжээ. Бэлэн мөнгө төлсөн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1-д зааснаар арван нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 10 мянган төгрөгөөр торгох бол жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно.

Зорчигчдыг картаа уншуулж байгаа эсэхийг хяналтын ажилтнууд автобусанд явж шалгах ажээ. Тиймээс иргэд картаа цэнэглэж, зорчиж байхыг Нийслэлийн Авто тээврийн хяналтын газраас анхааруулж байна.

+ There are no comments

Add yours