Орон байрны хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг баривчилжээ

Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өчигдөр орон байрны хулгай хийдэг бүлэг этгээдийг илрүүлжээ. Тэдний дунд 13 настай хүүхэд оролцоотой байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “13 настай М гэгч бусадтай хамтран 2019 оноос эхлэн хулгайн гэмт хэрэг хийж байснаа мэдүүлсэн. 60 удаагийн үйлдэл нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд шалгалтын ажил үргэлжилж байна.

Сурагчдын амралт үргэлжилж буй энэ хугацаанд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал, хяналтаа сайжруулах хэрэгтэй. 13 настай М гэгч хүү хичээлээ тарсан үедээ, эсвэл хичээлээ таслаад хулгай хийдэг гэж мэдүүлсэн” гэлээ.

+ There are no comments

Add yours