Н.Серик:Өлгийн ард түмэн хүлээж байна, Энхбат захирал ярьсан үгээ тайлбарлах байх…

Баян-Өлгий аймгийн хот хоорондын нийтийн тээврийн “Аман авто транс” компанийн захирал Н.Сериктэй уулзаж, үүссэн асуудлаар ярилцлаа.
Баян”Өлгийгөөс өдөрт хэдэн компанийн хэчнэээн автобус хэдэн рэйс хийдэг юм бэ?
-Яг одоогийн байдлаар Баян-Өлгий-Улаанбаатар- Баян-Өлгий чиглэлд өдөр бүхэн 13.00 цагаас “Цэнгэл транс”, “Газрын од” компанийн хот хоорондын нийтийн тээвэрт БНСУ-д үйлдвэрлэгдсэн 45 хүний суудал бүхий зорчигч тээврийн автобусаар үйлчилгээ үзүүлдэг. Тэгш, сондгой тоотой өдрөөр ээлжилж энэ хоёр компанийн автобусууд иргэдэд үйлчилж байгаа.
Хот хоорондын тээврийн нийтийн тээвэрт нэмэлт цаг хэрэгтэй байгаа гэж яригдаж буй. Ялангуяа баруун гурван аймагт. Тэдгээр аймгийн нэг нь Баян-Өлгий байгаа?
-Эрэлт байгаа. Тиймээс нэмэлт цаг яригдаж эхэлсэн. Нэмэлт цаг яригдаж эхэлсэн учир манай компанийн зүгээс хүсэлт тавьсан. Хүн амын өсөлт, засмал зам шинээр тавигдсан, орон нутгаас Улаанбаатарыг зорих зорчигчдын урсгал жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан суудал ашиглалтын хувь Баян-Өлгий аймагт 76 хувьтай байна гэсэн Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан судалгаа байгааг үндэслэж тэр шүү дээ. Түүнээс гадна онгоцны зардал өндөр, хот руу явах, хотоос ирэх хүмүүсийн тоо ихэсч эрэлт нэмэгдэж байна. Хамгийн наад зах нь л гэхэд цэргийн анги нэмэгдсэн. Гаднаас манай аймагт оршин суугчдын тоо эрс нэмэгдсэн. Түүнээс гадна хотоос бараа тээвэрлэдэг орон нутгийн наймаачдын хувьд ганц найдвартай унаа болсон автобусанд 13.00 цагаас амжиж сууна гэдэг маш хэцүү. Цагийн сонголт байхгүй учир ард түмэн бухимдаж байна. Автобусанд амжаагүй гээд онгоцонд тэр бүр хүмүүс суух боломжгүй, тиймээс ажлаа алдаад л дараагийн өдрийн 13.00 цагийн хүлээж байна. Энэ бүхнээс үндэслээд манай компани цагийн боломжит хувиартай нэмэлт цаг авахаар хөөцөлдсөн юм.
Одоо үйлчилж байгаа компаниуд хэчнээн автобустай вэ?
-“Газрын од” компани 25, “Цэнгэл транс” 16 автобустай гэдэг. Хамгийн гол нь манай аймагт компани нь бүртгэлтэй хэрнээ Улаанбаатар хотын иргэн ажиллуулдаг “Газрын од” гэдэг компани. Харин “Цэнгэл транс” нь Баян-Өлгий аймагт бүртгэлтэй байдаг.
Автобусны тоо яагаад харилцан адилгүй бас яагаад тоогоо нэмээд байдаг юм бэ?
-Энэ компаниуд их сонин. Би одоо жирийн жолооч байлаа гэхэд энэ компанид автобусаа аваад орж болно. Компаниас ганц л зүйл шаардана. Тэр нь тендерийн мөнгө…
Тендерийн мөнгө гэдэг нь ямар учиртай юм?
-Компанийн зөвшөөрөлтэй чиглэлд явж байгаагийн төлбөр гэх юм уу даа. Жишээлбэл, намайг автобустайгаа компанид нь орж бүртгүүлээд 10 сая төгрөг төлөхийг шаардана.
Ямар шалтгаанаар тийм их мөнгө төлж байгаа юм?
-Компанийн нэрээр ажиллаж зам ашигласаны төлбөр гэж хэлж болох юм. Гэхдээ энэ жолооч нараас харилцан адилгүй, 8 сая, 10 сая, 12 сая гэх мэтээр өөр өөр байдаг.
Хөөх… өндөр төлбөр биш үү?
-Тэгэлгүй яах юм. Гэхдээ төлөхөөс өөр аргагүй. Тухайлбал, би 20 автобустай байлаа гэхэд ажилтай байхын тулд гэрээ хийхээс өөр аргагүй. Ингээд 200 сая төгрөг төлөх болно.
Компани хотын учир орон нутгийн төсөвт нээх хамааралгүй юм байна?
-Мэдээж, тийм. Татвар, оношилгоо бүгд Улаанбаатарт төлөгдөнө. Бас нутгийн жолоочийн автобусны түрээс ч гэсэн тэр компанийн эзний халаасанд орно. Ингээд зогсохгүй, машины даатгал, жолоочийн нийгмийн даатгал ч Улаанбаатарт төлөгдөнө. Орон нутагт ямар ч үр өгөөж байхгүй.
Компанийн биш хувийн жолооч нарын автобусыг түрээслээд компаниа бүрдүүлчихдэг гэж ойлгогдлоо. Ийм зүйл байж болох уу?
-Байгаа учраас танд би ярьж байна шүү дээ. Хувь хүний автобусыг компанийн нэр дээр явуулаад ашиг олж байна. Тийм болохоор аливаа асуудал үүсвэл жолооч өөрөө бүх хариуцлагыг хүлээнэ, хариуцна. Зарим автобус бохир, стандартын шаардлага хангахгүй зүйл байна. Зарим нь мэдээж өөр… өөрөөр хэлбэл хувь хүний арчааны асуудлаас л шалтгаална гэсэн үг. Харин эдгээр автобус компанийнх байсан бол үйл ажиллагаагаа хянаж, сайжруулахын тулд ядаж л нэг стандартад байна шүү дээ. Хувь хүний арчаанаас хамаарахгүйгээр байгууллагын стандарт мөрдөгдөнө гэсэн үг. Харамсалтай нь даанч энэ байдал маш их дутагдаж байна.
Тийм шүү, хаана ч хариуцах эзэн маш чухал. Ямартаа л буух эзэнтэй буцах хаягтай байх гэж ардын хэлц үг хүртэл байдаг?
-Монполь эрхээ тогтоосон Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг “Газрын Од”, орон нутгийн “Цэнгэл транс” гэсэн компаниуд нэмэлт цагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх хүсэлт бүхий шинээр байгуулагдсан компаниудыг эсэргүүцэн “орон нутагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх нь аж ахуйн нэгжид ямар ашиг байдаггүй”, “давтамж нэмэгдүүлэх ямар ч шаардлагагүй”, “огт туршлагагүй шинэ компани” гэсэн гүтгэлгийн мэдээллийг олон нийтэд түгээх нь шударга биш юм. Олон жил ажилласан, туршлагатай орон нутгийн жолооч нарт боломж олгох, орон нутагт ажлын байр бий болгохоор Ховд аймгийн хот хоорондын нийтийн тээврийн “Цаст тээлийн зам”, Баян-Өлгий аймгийн хот хоорондын нийтийн тээврийн “Аман авто транс”, “Аумин” компани, Увс аймгийн хот хоорондын нийтийн тээврийн “Боршоо Хүдэн” компаниуд нэгдэж байна. хамгийн гол нь эдгээр компаниудын ард 54 жолоочийн эрх ашиг, ажлын байр, гэр бүлийн асуудал яригдаж байгаа тул Улаанбаатар хотод зорьж ирэн хэвлэлийн бага хуралд оролцлоо. Эрхээ ингэж хамгаалахгүй бол болохгүй байна шүү дээ.
Асуудал ингэж хурцдаж, хаа холоос та нарыг хотод иртэл үргэлжилнэ гэдэг амаргүй. Магадгүй иргэдийн дэмжлэг маш чухал санагдав?
-Бид боломжгүй зүйлийг шахаж шаардаагүй, өнөөдрийн байдлаар өдөр бүхэн Ховд-Улаанбаатарын чиглэлд үндсэн хоёр, Увс-Улаанбаатарын чиглэлд үндсэн хоёр, Баян-Өлгий-Улаанбаатарын чиглэлд үндсэн нэг автобус хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Энэ нь зорчигчдын хувьд хангалтгүй байгаа тул нэмэлтээр цаг оруулж өгөх хүсэлтийг орон нутгийнхаа удирдлагуудад тавьсан. Орон нутгийн захиргаа, холбогдох байгууллагууд нөхцөл байдлыг судалж үзээд илүү цаг буюу нэмэлтээр аймаг тус бүрд гарч байгаа тэр цагийг орон нутгийн жолооч нарт өгөх боломжтой гэж үзэн дэмжсэн. Гэтэл одоо явж байгаа хуучин компаниуд шахалт үзүүлж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Шинээр тээвэрлэлт хийх гэж байгаа дээрх компаниуд нь бүгд орон нутагтаа бүртгэлтэй, татвараа төлдөг, жолооч нар нь орон нутагтаа амьдардаг тул Аймаг орон нутгийн зүгээс байнгын ажлын нэмэгдүүлэх, орон нутгийн зорчигчдод цагийн сонголт нэмэгдэх, орон нутагт татвар, нийгмийн даатгалаа төлөх зэрэг олон ач талын холбогдолтой юм шүү дээ гэдгийг дахин хэлмээр байна.
“Газрын од” компанийн захирал Энхбатын мэдээлэл дунд үндсэн хууль зөрчсөн, яс үндсээр нь ялгаварлан гадуурсан өнгө аяс ажиглагдаж байсан. Энэ асуудалд та яаж хандаж байна вэ?
-“Газрын од” компанийн захирал Энхбат өөрөө хариулах ёстой асуулт байна. Тэр хүн юу бодоод тэгж ярьж байгааг би мэдэхгүй юм. Гэхдээ ийм зүйл хэлэхийг би болон манай нутгийн олон хүн сонссон. Бас намайг таарвал түүнээс асуухыг зөвлөсөн, нутгийн ард түмэн ч байгаа… тиймээс Энхбат захирал өөрөө Өлгийн ард түмэнд яагаад тэгж ярьсанаа тайлбарлах байх гэж бодож байна.

8Comments

Add yours
  1. 1
    Зочин

    Н.Серик үнэн мөн асууплыг ярьж байна. Бодит амьдрал ийм л байгаа..шударга бус давуу эрхээр монопол бий болоод жолооч нарын хувьд ажилгүй тул хатуу гэрээнд суудаг юм. Орон нутгийн санаачлагатай мундаг Н.Серик ахыг дэмжиж байна..
    Ялангуяа монопол бүрэн эрхт Газрын од ххк болиох хэрэгтэй…

  2. 2
    Болор

    ард иргэдийн хот хооронд зорчих нэмэлт цагийн үйлчилгээ үнэхээр хэрэгтэй байгаа шүү дээ. цагийн сонголтгүйгээсээ болоод ажил амьдрал эрүүл мэндийн олон хохиролыг нилээдгүй амсдаг нь үнэн. Тэр тусмаа орон нутгийн компанийн үйлчилгээг үнэхээр дэмжиж байна, хүсч байна.

  3. 5
    Болд

    Хуц ухна тавьчихсан биш дээ. Ягаад хоёрхон компани байдаг билээ? Өрсөлдөөн зах зээлийн хууль. Хэн менежмент сайтай нь шалгарч үлдэнэ

  4. 7
    Zochin

    Orsoldoon baih heregtei demain baina. Odoo yawj bga kompanii jolooch nar hund surtaltai hariltsaanii soylgui. Mah achij bga yum shig huntei hamt achaa achna.

+ Leave a Comment