“Улс төрийн нам эвсэл, улстөрчийн чансааг тогтоосон мэдээлэл гаргахыг хориглоно”

ШӨХТГ-аас УИХ-ын сонгуулийн тухай хууль, бусад хяналт шалгалтын талаар танилцуулж байна.

2020 оноос “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих жил” болгон зарлажээ. Энэ хүрээнд төрийн байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна.

Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, анхлан зах зээлд орж буй бүтээгдэхүүнийг дэмжих юм. Мөн хэдхэн том аж ахуйн нэгж төвлөрсөн салбарын төвлөрлийг багасгаж, шинэ байгууллага нэвтрэх боломжийг бүрдүүлэхээр ажиллах аж.

Сонгуулийн жил эхэлснээс хойш аль нэг улс төрийн нам эвсэл, улстөрчийн чансааг тогтоосон мэдээллийг гаргахгүй байх үүргийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүлээнэ. Мөн аль нэг улс төрийн намын тухай мэдээллийг түлхүү нэвтрүүлэхгүй байх ёстой.

+ There are no comments

Add yours