“Facebook” компани 1.7 тэрбум хуурамч хаяг илрүүлж устгажээ

“Facebook” компани 1.7 тэрбум хуурамч хаяг илрүүлж устгасан гэлээ. Тус компани үйлчилгээний бодлогыг нь зөрчсөн садар самуун, мансууруулах бодис болон терроризмтой холбоотой нийтлэл, хаягуудыг устгаснаа хагас жил тутам тайлагнаж байна.

Сүүлийн гурван сарын  байдлаар гэхэд, хүүхдийг садар самуунд ашигласан агуулга бүхий 11.6 сая контентыг “Facebook”-ээс устгасан байна. Энэ нь өмнөх улирлынхаас хоёр дахин өндөр үзүүлэлт болжээ. Үүнээс гадна энэ удаагийн тайландаа анх удаа “Instagram”-ийн талаарх баримтуудыг тусгасан байна. Ингэхдээ, ххүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой 754 мянган контентыг “Instagram”-аас устгасан гэдгээ мэдээлжээ.

Харин хар тамхи, мансууруулах бодисын наймаатай холбоотой 4.4 сая, галт зэвсгийн наймаатай холбоотой 2.3 сая агуулга “Facebook”-т нийтэлснийг хаасан байна. Тус компанийн хяналтын бодлогод нийцэхгүй дээрх контентыг “Facebook”, “Instagram” платформууд хиймэл оюун ухааныг ашиглан автоматаар цуцалдаг юм.

+ There are no comments

Add yours