УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдрийн 09:30 цагт товлогдсон ч шүүгдэгч хойшлуулах хүсэлт гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн хүсэлтийг хэлэлцээд шүүх хурлыг энэ сарын 13-н хүртэл хойшлуулах шийдвэр гаргав.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн боловч шүүгдэгч Д.Гантулгаас “Ар гэрийн гачигдал гарсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт бичгээр гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн хүсэлтийг хэлэлцээд шүүх хурлыг энэ сарын 13-н хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан саналыг тус тус харгалзан нэр бүхий шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны арван нэгдүгээр сарын 13-ны өдрийн 14:30 цагт хийхээр товыг тогтоож, шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтов” хэмээн мэдээллээ.

+ There are no comments

Add yours