Төв банк 12.9 тонн алт худалдан авчээ

Монголбанк энэ оны эхний арван сарын байдлаар 12.9 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4.9 тонноор буюу 27 хувиар буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, Төв банк өмнөх оны мөн үед 17.8 тонн алт худалдан авсан байна.

Тэгвэл Төв банк зөвхөн аравдугаар сард гэхэд 1.7 тонн үнэт металл худалдсан авсан аж. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 51.8 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 58.7 кг үнэт металлыг худалдаж авчээ. Өнгөрсөн сард алт худалдан авах дундаж үнэ грамм тутамдаа 128.362 төгрөг байжээ.

+ There are no comments

Add yours