Гүйцэтгэх ажиллагаагаар 740 иргэнийг саатуулжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын төгсгөлд өчигдрийн гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар хуулийн байгууллагуудаас танилцуулга хийнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ганзориг мэдээллээ.

Тэрбээр “Цагдаа, тагнуулын байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Яг одоо өгч байгаа мэдээллээр 740 орчим иргэнийг саатуулаад байгаа ч нэмэгдэх хандлагатай байна гэдгийг хуулийн байгууллагынхан хэлж байна. Эцсийн байдлаар тодорхой мэдээллийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа хэвлэлийнхэнд өгөх учраас үйл явцыг хуулийн хүрээнд, прокурорын хяналт дор байгаа учраас боломжтой мэдээллийг өгч байгааг ойлгоно уу. Тийм болохоор Засгийн газар дээр ямар нэгэн тодорхойлсон мэдээллийг дарах ч юм уу, зарим нэг улстөржүүлсэн мэдээллүүд яваад байна. Тийм зүйл огт байхгүй. Засгийн газрын хуралдааны дараа тодорхой, албан ёсны мэдээллийг өгнө” гэв.

+ There are no comments

Add yours