А.Ганбаатар, Ц.Сандуй нарын гэм бурууг шүүх хурал хойшиллоо

Мөрч
А.Ганбаатар, Ц.Сандуй нарын гэм бурууг шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон байсан юм.

Гэвч А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн, н.Ариунболд, Э.Хашчулуун нар Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай тул  А.Ганбаатарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсжээ.

Шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээн авч 10 дугаар сарын 31-ний 08:30 цаг хүртэл хойшлууллаа.

Нийслэлийн прокурорын газраас  А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм.

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нар “60 тэрбум”-ын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл