Б.Амархүүгийн хэрэг анхан шатны шүүхэд шилжлээ

ОХУ-ын Буриадын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг өөрийн эзэмшлийн “Mersedes Benz” маркын машиндаа мансуурч байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө баривчилж, ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид 30 хоногийн хугацаатайгаар цагдан хориод байгаа. Түүний хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 -д “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм байна.

+ There are no comments

Add yours