Ямар ч эм хэрэглэхгүйгээр ханиадаа эдгээе

Ямар ч эм хэрэглэхгүйгээр ханиадаа эдгээж сурсан ээж охин хоёр.

Энэ үеийг бүгдээрээ “Golden Time” гэж нэрлэе!

Яагаад гэхлээр ээж нар маань дөнгөж эхэлж буй ханиад буюу тусаж эхлээд 1ээс 3 хонож буй ханиадыг хүндрүүлэлгүй нам дарж авах “алтан боломж”-ийн 3 хоногийг алдалгүй, гэрийн нөхцөлд ЭМ-гүй энгийн аргаар хүүхдийнхээ ханиадыг эдгэчих бүрэн боломж байна.

Ээж нар энэ хоёр аргийг хийгээд сурчихвал нялах үрс маань ч бага ядарна ядаж л энэ өвөл эмнэлгийн байгууллагын ачаалал бага ч болов хөнгөрөөсөө хэмээн бодсоны үүднээс бичиж орууллаа.

Дээр нь “зовлон үзсэн чавганц” гэдэг шиг бусад ээж нарийн адил үр хүүхдэдээ болж өгвөл эм өгөлгүй хөрвийн аргаар өсгөх санаатай туршиж, нэлээн явж судалж байж олж авсан арга маань юм шүү.

Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрийн охин дээр туршиж үзсэний үндсэн дээр үр дүн нь үнэхээр сайн байсан тул та бүгдтэй хуваалцаж байна. Энэ аргийг би өөрөө зохиогоогүй ба надад эмч нар зааж, зөвлөсөн гэдгийг анхаараасай!.

1-р алхам
Зориулалтын хамар угаадаг Солонгос давс бий. (Хүрмэнд) түүнийг 200мл буцалгаад бүлээн болгосон усанд найруулаад, 20млл- шприц-ээр соруулаад хамрыг нь угаах юм! >Өдөрт 2 удаа угаана. Энэ эмчилгээг багадаа 3 хоног, ихдээ 7хоног хийж дуусгана. Нэг удаа найруулсан давстай 200мл усаар 5-6 удаа угаах ба болж өгвөл 2 нүхийг нь ээлжлээд угаавал сайн. Нэг удаагийн 20млл- ын шприц ээр өглөө нэг угаагаад, орой нэг угаагаад хаяна!.

Хүүхдийг ванны том алчуураар гарыг нь өлгийдөж ороогоод өвөр дээрээ авч сууна. Уйлаад амьсгаагаа гаргаж байхад нь зөөлөн хэрнэ гялс шахах хэрэгтэй.
Хүүхдийн хамар нустай битүү зургаахан цаг байхад л хоолой нь өвдчихдөг. Ингээд удалгүй ханиалгаж эхлээд аажмаар цэртэй болно. Тиймээс хамгийн гол нь хамраар нь хэвийн амьсгалуулахын тулд хамрыг цэвэрлээд өгөх хэрэгтэй. Энэ аргийг “Интермед” эмнэлгийн хүүхдийн тасгийн их эмч Энх Мандал эмч зааж өгч байлаа.

Анхаарах зүйл!!!: Заавал зориулалтын давстай усаар угаах ёстой гэдгийг анхаарах!. Сода, давс нь усыг зөөллөдөг ба угаах үед өвтгөхгүй. Мөн Хүүхдэд зориулсан“Отривин” дусаагуур эхлээд хийж болно.

2-р алхам
Орой унтахынх нь өмнө халуун усанд хөлийг нь дүрнэ. Усаа эхлээд халуун бүлээндүү байхад нь хөлийг дүрнэ. Гэнэт халуун усанд дүрвэл өвдөнө. Ингээд бага багаар усыг халуун болгож дасгах ба 40 градус хүртэл. Усанд эрээн булчингаас доош дүрэх үед хүүхдийн хөл минчийж улайж ирнэ > яг 20минут байлгана. Гал тогооны угаал туур хамгийн тохиромжтой. Энэ үед ёстой нөгөө утас энэ тэрийг нь үзүүлж саатуулж байгаад 20 минут суулгах хэрэгтэй. Удалгүй хүүхдийн зулай, нуруу хэсгээр хөлөрч эхэлнэ. Салхи авуулалгүй шууд унтуулна.

Энэ эмчилгээ нь хоолойн хөндүүр, улайлт, сэрвэгнүүр ханиалгийг алга болгоно. Хөхүүл ханиад, хий ханиалга дороо намдана. 7 хоног орой унтахынхаа өмнө хийнэ. Хэрвээ сэрвэгнэж ханиалгах нь зогсохгүй байвал “Кетотифэн” гэж харшлын эмийг 2/1 ээр уулгана. Энэ аргийг Жавзандулам эмч зааж өгч байлаа. Насаараа хүүхдийн эмч хийсэн, настай сайхан эмч бий.

Би сүүлийн нэг жилийн турш одоо 2ой 6сартай охиноо энэ аргаар эдгээж бна аа. Хамгийн гол нь ЭМ уухгүй эдгэрдэг нь маш сайхан. Хүүхэд хүчтэй эм уугаад байвал мэдээж юу юунаас илүү элэг нь гэмтэнэ.
Миний охин бол нэг сар болоод л ханиад хүрдэг, хүрэхээрээ хүндрээд эмнэлэгт хэвтэхээс нааш эдгэрдэггүй дээр нь хурц хэлбэрийн харшилтай ийм хүүхэд байсан. Одоо энэ хоёр арга аа 5 хоног, ихдээ 8 хоног хийгээд л эдгээдэг болсон. Бид хоёр ын хувьд ханиаднаас айхаа больсооон.

Ямар ч хүчтэй эм уухгүй харин харшилтай болохоор “Кетотифен” -ыг 3 хоног уудаг, угаал нам болдог болсон.

1ойтогоос 3 ойтой хүүхдүүд нусаа нийж чадахгүй, амьсгалахын тулд өөрийн эрхгүй амаараа амьсгалдаг. Ингээд хүүхдийн хоолой хатна, аргана, удалгүй ханиалгаад эхэлдэг юм.

Ер нь эм уугаад байгаа хэрнэ улам ханиалгаад байдаг хүүхдүүд ихэнхдээ харшилтай буюу “багтараа” өвчтэй байх магадлал өндөр байдаг. Одоо үед бол 10 хүүхэд тутмын 6 нь харшилтай байж магад болоод байгаа. Тиймээс эмч нар ханиадны эмтэй хамт заавал харшлын эм давхар бичдэг болсон.

Үүний хажуугаар Витамин С, шингэн зүйл сайн уулгах. Мөн эр хонины ясаар шөл хийж уулгаад махаар нь хоол хийж өгөх. Заавал ЭР ХОНЬ байх ёстой!!!
Яагаад гэхлээр эр хонины мах дархлааг хүчирхэг болгодог.

Харин эм хонины мах бол эм шинжтэй буюу дархлааг дарангуйлдаг байна. Үүнийг 19-р зуунд амьдарч байсан нүүдэлчин Монголчууд мэддэг л байсан байх харин 21-р зуунд суурин амьдралтай болсон Монголчууд бид ерөөсөө мэддэггүй юм билээ.

Үүнийг “Эх үрийн судар” мөн “Үрийг Хүмүүнжүүлэх судар” ном дээр бичсэн байгаа. Олж уншвал хэрэгтэй зүйл асар их.
(Хүмүүжүүлэх биш Хүмүүнжүүлэх > маш гоё нэртэй.)
За энэ хүртэлх зөвлөгөө бол яг эхэлж буй хөнгөн ханиадны үед хэрэгжүүлэх, хүндрүүлэлгүй хурдан дарж авах арга юм шүү гэдгийг дахин дахин хэлье!!!.

Хөлыг нь халуун усанд дүрэх бол за амархан зүйл. Хамгийн хэцүү нь аав, ээж нар хамар угаахаасаа үнэндээ зүрхшээдэг. Чихрүү нь орчихгүй юу? Хамрын хөндийрүү нь ороод шархирч өвдвөл яана? гэхчлэн санаа нь зовдог. ❗️Хэрэв хүүхдийн хамар дотроо хөөж, хавдсан бол хүүхдэд зориулсан “Oтривин” дусаалга хийгээд 5 минутын дараа угааж болно.❗️ <Үүнийг бас анхаараарай‼️

Дээр нь хүүхэд айж орилно, эсэргүүцэн тийчлэн. Үүнийг аав нар хараад “заза больё, хүүхэд тамлаад” гэж бодоод орхидог. Ингэвэл тэгээд нус нь улам цээж лүүгээ ороод эм, сироп, хүчтэй антибиотик уух болдог.

Хүүхдийн хамар богинохон болохоор яах ийхийн зуургүй нөгөө нүхээр нь гараад ирнэ. Ногоон нустай хамт. Муусайн нян вирусийг ? амьдраад, үржээд байхын аргагүй болтол нь угаах хэрэгтэй.

Нус эхлээд шингэн тунгалаг байж байгаад 3-4 дэх өдрөөсөө өтгөрөөд ногоороод эхэлнэ 5-7 дахь хоногоос зунгааралдаад шар болно. Ингээд нэг мэдэхэд нус цагаан болсон байна. Нус цагаан байвал бүрэн эдгэрсэн гэсэн үг.

Аав ээжүүд хүүхдийнхээ зовуурын үтэр түргэн алга болгохыг хүсэж байвал тэвчээртэй бас зоригтой байх хэрэгтэй. Угаасаа “юүтүбэ” дээр гадаад ээж нар гэртээ хүүхдийнхээ хамрыг угааж буй өчнөөн бичлэг байгаа.Хайж олоод үзээрэй!.

Хэрэв хүүхэд аль хэдийн халуурч бүлээрээд, нурмайж уйлагнаад сульдаж эхэлсэн бол эмч дээр хурдан очих хэрэгтэй!!!.

Сэргэлэн цовоо хэрнэ цэр ихтэй хүүхэд байдаг. 16 цагаас өмнө АЦЦ уулгаж цэрийг шингэлж байгаад (гахх гэхээр гарчих юм шиг тийм хөнгөн цэртэй бол) мөөмийг нь сайн идүүлнэ. Үүний дараа ванны алчуураар биеийг ороож байгаад аав нь хүүхдээ араас цээжиндээ авч тэвэрнэ.
Ээж нь модон савхнд маарал ороож бэлдээд хүүхдийн хэлний угт нь зөөлөн дараад огиулах юм. Ээж өөрийн мэдрэмжээр… Хүүхэд савхыг шүдээрээ тас зуудаг тул жавьж, хэл, буйлыг нь гэмтээлгүй болгоомжтой хэлнийхэн угт нь дараад өгөх хэрэгтэй.

За тэгээд огиод ирэхээрээ идсэн сүү нь цэртэйгээ юутайгаа хамт гараад ирнэ. Цээж нь элт сайхан хөнгөрөөд ирнэ. Хүүхдийнхээ зовуурыг хурдан багасгахыг хүсвэл ээж, аав хоёр зоригтойхон хийчих хэрэгтэй. Энэ аргийг Хүүхдийн уламжлалтын Дариймаа эмч одоо ч өөрөө энэ аргаар хүүхдийн цэрийг гаргаж эмчилдэг. Хэрэв хийж дийлэхгүй бол эмч дээр очсон дээр. Сансрын колонкийн “Хүрмэн аптекийн хажуу талын 5 давхар хуучны саарал байранд ажилладаг хүүхдийн уламжлалын эмнэлэг бий.)

Миний ойлгож буйгаар бол бидний орчин тойронд 100 гаран төрлийн ханиадны нян, вирус байдаг гээд бгаа ш дээ~!? Хүн гэдэг амьтан нэг туссан ханиадаа дахиж тусдаггүй юм шиг бгаам, тусаагүй шинээсээ тусаад эдгэрээд явдаг. Ингэж тусаж явсаар явсаар 12-13 нас хүрэх үед арай нэг гайгүй болдог. Үүнийг дархлаатай ч боллоо гэдэг. Одоо бол манай хүүхэд 100 гаран төрлийн ханиаднаас 25 орчмыг тусаад эдгээсэн бх гэж бодож бна.

Мөн бага насны хүүхэд асарч буй томчуудад хандаж:
Хүүхдээ хооллох үед ээ халбагадсан хоолоо ам руугаа хийж үзээд хүүхдэдээ өгдөг эсхүл халбагадсан хоолыг үлээж хөргөж өгөх зэрэг хамгийн бохир үйлдлийн хийдэг. Том хүний амны хөндий маш бохир бдаг. Том хүний аманд шүлснээс
-Шүд цооролтын нян
-Хелико халдварлаж болно.
Бас хүүхдийн хоолой идээлдэг нь амнаасаа хоол өгөх нь хамгийг том нөлөөлөл болно.
Бас “АНГИН” гэж насан туршийн салдаггүй муухай өвчин байна. Энэ өвчинг шууд шүлсээр халдана.

3 настай хүүхдийн амнаас өглөө өмхий үнэртээд байна гэж бичдэг ээж нар мэр сэр байдаг. Ерөөсөө л амнаасаа хоол өгөх, угж, соскыг нь амандаа хийснээс ийм болж байгаа юм. Уул нь бол хүүхдийн ам нярай хүүхдийн амнаас нээх гоё үнэр гардаг шиг тийм л үнэртэй байх ёстой.

Мөн аав, ээж нар болон бусад гэр бүлийн гишүүд 3 доош насны хүүхдийн хошуун дээр битгий үнс!

Өдрийн цагаар 12-15 цагийн хооронд хотын агаар хамгийн цэвэрхэн байдаг энэ үеийг ашиглаад гэртээ сайн агаар оруулж байх. Гэрийн агаар бол хамгийн бохир байдаг.

Эхэлж буй ханиадаа ингээд гэртээ өөрсдөө эмчлээд сурчвал эмнэлэг явж нэмж халдвар авах эрсдэлээс хүүхэдээ хамгаалж болно.

Бүгдэд нь эрүүл энхийг хүсье. ~
Энэ өвөл хүүхдийн эмнэлэгийн ачаалал бага байгаасай.?

7-8 сартай хүүхдийн хамар угааж буй бичлэг> https://www.youtube.com/watch…

эх сурвалж: Mandaa Amanda

+ There are no comments

Add yours