Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна

Пүрэв Дашдорж
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 7 хүүхэд, ноцтой зам  тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутаг зургаан хүний амь нас хохирсон байна. Үүнээс орон нутагт 1 хүүхдийн амь нас хохирчээ.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөх нь дийлэнх байв.

Тухайлбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг асфальтан замд Honda CR-V маркийн машины жолооч, явган зорчигч 12 настай Б-г, Налайх дүүргийн шороон замд Sinotruk маркийн машины жолооч зорчих хэсгийн баруун талд зогсож байсан явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироожээ.

Иймд тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭС:

12. Тээврийн хэрэгслийн хурд

12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.

12.2.Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

12.4.Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.

Мөргөлдөх хэлбэрээр гарсан ноцтой ослоос дурдвал Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал багийн нутаг “Шатав толгой” гэх газар шороон замд Toyota Land200 маркийн автомашин Hyundai accent маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч Б, зорчигч Э, зорчигч Э, нарын 3 хүн нас барж, зорчигч Э, зорчигч франц улсын иргэн Ж нарын хоёр хүн гэмтжээ.

 

Эх сурвалж: ТЦА

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл