ЖДҮХ Сангаас 100-300 сая төгрөгийн зээл олгох шалгаруулалт эхэллээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 100.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн нийт 349 иргэн, аж ахуйн нэгж хүсэлт ирүүлжээ. Нийтдээ 86.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иж бүрдэл болон төслийн шаардлага ханган ЖДҮХСанд судлагдсанаас 270 иргэн, аж ахуйн нэгжийн 68.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцсэн байна.

Эдгээр төслүүд нарийвчилсан судалгааны шат руу шилжсэнээр төсөл хэрэгжүүлэх газар дээр нь очиж төсөл хэрэгжүүлэгчийн нөхцөл байдал, төсөл хэрэгжүүлэх бэлэн байдал, төслийн эрсдлийг тооцох ажлын хэсэг ажиллан нэгдсэн үнэлгээ өгчээ. Үүнээс 200 иргэн, ААН-ийн 50.5 тэрбум төгрөгийн хүсэлт эцсийн шатны буюу Төсөл сонгон шалгаруулах хорооны шатанд шилжээд байгаа юм байна.

Төсөл сонгон шалгаруулах хороонд иргэн, ААН-үүд төслөө танилцуулан, хорооны гишүүдийн асуултад хариулж гишүүн тус бүрийн 10 үзүүлэлтээр оноо өгч дүгнэх юм.

image

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд тус сангийн зүгээс сонгон шалгаруулалтын үе шат бүрт нээлттэй, ил тод, шударга зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж иргэд аж ахуйн нэгжүүд сонгон шалгаруулалтын үйл явцад хяналт тавих бүрэн боломжоор ханган ажиллаж байгаа аж.

Мөн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлд жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдах боломжийг нэмэгдүүлэх талаас уян хатан, хэрэглэгчийн эрэлтэд нийцүүлэн ЖДҮ-зээлийн багц гаргаж, тус бүрт сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулж байна.

Зээлийн багц:

image

Одоогийн байдлаар ТСШХ-ноос гарсан шийдвэрээр ЖДҮХС-аас эхний ээлжинд сангаар дамжуулан санхүүжигдэх бичил зээлийн багцад батлагдсан 3.0 тэрбум төгрөгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 48 иргэн, аж ахуйн нэгжийн 2,972,615,100 төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ.

Мөн ТСШХ-ноос гарсан шийдвэрээр ЖДҮХС-аас эхний ээлжинд банкаар дамжуулан санхүүжигдэх бичил зээлийн багцад батлагдсан 13.5 тэрбум төгрөгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 16 иргэн, аж ахуйн нэгжийн 13,184,053,919.6 төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар шалгарсан байна.

Төслийн урьдчилсан болон нарийвчилсан үнэлгээг сангийн мэргэжилтнүүд хийхдээ төслийн үр ашиг, өгөөж, барьцаа хөрөнгийн хүрэлцээ, тухайн салбарын төлөв байдал, ажлын байр бий болгох, төслийн эдийн засгийн тооцооллыг олон улсын ЖДҮ зээлийн болон санхүүгийн шинжилгээний арга, аргачлал, олон улсын 10P Spider model болон АХБ, ЕСБХБ-ны боловсруулсан зөвлөмж, олон улсын рейтингийн үнэлгээг ашиглан шалгуур үзүүлэлтүүдийг монголын бизнес эрхлэгчдэд тохируулсан рейтингийн үнэлгээг ашиглан урьдчилсан үнэлгээг нийт 15 үзүүлэлтийн 90 гаруй сонголт бүхий 100 хүртэл онооны системээр, нарийвчилсан судалгааг 14 үзүүлэлтийн 56 хэмжүүр бүхий 100 хүртэл онооны системээр үнэлж төслийн эрсдлийн үнэлгээг хийсэн байна.

Төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд үе шат бүрт сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх үүргийн хүрээнд ЖДҮХСанд 20.0-100.0 сая, 300-1.0 тэрбум, 100-300 сая төгрөгийн зээл хүссэн иргэн аж ахуйн нэгжийн урьдчилсан судалгааны дүн болон нарийвчилсан судалгааны дүнг вэб хуудсаараа дамжуулан хүргэж байгаа аж.

Сэтгэгдэл

+ There are no comments

Add yours