Гавьяат хуульчийг шүүгч хүү болон нөхрийнх нь хамт шалгаж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч асан, Гавьяат хуульч Б.Сарантуяа болон түүний хүү, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгах болсон тухай мэдээлэл өчигдөр цацагдав. Албаны эх сурвалжууд уг мэдээллийг үнэн гэдгийг баталсан юм.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдуулан 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж буй бөгөөд уг хэргийг шалгах явцдаа зарим шүүгчийн өгсөн мэдүүлэгт үндэслэн дээрх хоёр хүнийг шалгах болсон хэмээн зарим хэвлэлд мэдээлсэн ч тухайн хэрэгтэй холбоотой гэдгийг батлах хүн олдсонгүй. Харин тэднийг үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэн шалгаж байгаа гэх мэдээлэл бидэнд олдлоо.

Гавьяат хуульч Б.Сарантуяагийн нөхөр, шүүгч Г.Даваадоржийн аав Гавьяат дасгалжуулагч Д.Гоошоохүү нэг тэрбум төгрөгөөр орон сууц худалдан авсан нь хууль сахиулах байгууллагынханд сэжигтэй санагдсан учраас ийн шалгах болсон аж. Зөвхөн орон сууцаар тогтохгүй Хан-Уул дүүрэгт нэлээд том газар авч, гурван жил хашиж байгаад 1.2 тэрбум төгрөгөөр худалдсаныг нь ч бас шалгаж эхэлсэн байна.

эх сурвалж: unuudur.mn

+ There are no comments

Add yours