Шинэ мэдээ Гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг шалтгаангүй хутгалж, гэмтээжээ   ...:: murch.mn ::...    “Уудам Монгол” ахлах сургуулийн сурагчид хоолондоо хордож ХӨСҮТ-д хүргэгджээ   ...:: murch.mn ::...    Гэр бүлээрээ мансуурдаг этгээдүүдийг шалгаж байна   ...:: murch.mn ::...    ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг суллажээ   ...:: murch.mn ::...    Түрээсийн сурах бичгүүдийг хэвлэж эхлээгүй байна   ...:: murch.mn ::...    “Төв аймгийн замд гарсан ослын улмаас хоёр хүний биеийн байдал хүнд байна”   ...:: murch.mn ::...    Есдүгээр сарын 13-нд БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд ажиллахгүй   ...:: murch.mn ::...    ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржхандыг авлигын хэргээр цагдан хорьжээ   ...:: murch.mn ::...    Налайхын шинэ замын хөдөлгөөнийг 10 дугаар сарын 25-нд нээхээр төлөвлөжээ   ...:: murch.mn ::...    Н.Цэрэнбат: Ноён уул орчимд өгсөн 12 лицензийг хэрхэн олгосныг шалгана   ...:: murch.mn ::...   

“Налайхын замын хучилтын ажил эхэлсэн, 10 дугаар сарын 25-н гэхэд хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байна”

Пүрэв Дашдорж
Налайхын зам шинэчлэгдэх ажил эрчимтэй хийгдэж байна. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж буй.

Бүтээн байгуулалтын хувьд замын далан, хоолой тунелийн ажлаа бүрэн дуусгаж, хучилтын ажлыг эхлүүлжээ.

Замын хучилтыг ирэх аравдугаар сарын 10-н гэхэд дуусгаж, хөдөлгөөнийг аравдугаар сарын 25-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм гэж Налайх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг