“Төв цэвэрлэх байгууламж”-ийн II сараалжны хэсгээс хүний цогцос олджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Төв цэвэрлэх байгууламж”-ийн хоёрдугаар сараалжны хэсэгт хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлага 2019 оны есдүгээр сарын 09-ний өдрийн 11.14 цагт иржээ. Онцгой байгууллагын ерөнхий газар тус дуудлагыг хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 13 км замыг туулан 11.42 цагт очиж, цэвэрлэх байгууламжийн 2 дугаар сараалжны 1.5х2 метрийн хэмжээтэй төмөр хийц дээр нэр, нас харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргажээ. Улмаар цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Харин цагдаагийн байгууллага уг хэргийн учрыг тогтоохоор ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ-ын хоногийн мэдээ

+ There are no comments

Add yours