Насанд хүрээгүй хүүхдийг шөнийн цагаар ажиллуулжээ

Мөрч
Мэргэжлийн хяналты ерөнхий газрын даргын баталсан 01/37 тоот удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “Мүллэвана” ресторанд хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь заалт /Насанд хүрээгүй ажилтныг шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно./-ыг зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ авлаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг