IELTS-ийн шалгалтад бие даан бэлдэхэд туслах үнэгүй вэбсайтууд

IELTS-ийн шалгалтад өндөр оноо авсанаар та гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаж, өндөр албан тушаал эрхлэхэд дөхөм болохоос гадна мэдээллийг хурдан хугацаанд олон эх сурвалжуудаас авах, шинэ чадвар эзэмших, онлайн курсуудэд суралцах гээд давуу талуудыг тоочоод барахгүй. Танд энэ удаад IELTS -ийн шалгалтад бие даан бэлдэж өндөр оноо авахад хэрэг болох олон төрлийн материал, дасгал ажил, зөвлөгөө зааврыг багтаасан үнэгүй сайтуудыг хүргэж байна.

  • Ielts.org

https://www.ielts.org/

IELTS шалгалтыг авдаг байгууллагын албан ёсны сайт болохоор шалгалтын агуулга, бүтцийн тухай илүү дэлгэрэнгүй үнэн зөв мэдээллийг авч болно. Мөн шалгалт авах ойрын өдрүүд, шалгалтанд хэрхэн бүртгүүлэх зэрэг шалгалттай холбоотой эргэлзээтэй асуултуудынхаа хариултыг эндээс аваарай.

  • IELTS Online Tests

https://ieltsonlinetests.com/

Олон төрлийн үнэгүй жишиг тестүүдийг ажиллаж, өөрийн түвшингээ тодорхойлж, юун дээр яагаад алдаж байгаагаа тогтмол хянах боломжтой. Жишиг тестийн хариуг тодорхой, дэлгэрэнгүй тайлбарласан болохоор алдаагаа засаж, оноогоо ахиулахад тустай. Мөн шалгалтын бичих хэсгийн загвар хариулт, эсээнүүд тест болгон дээр байдаг тул бичих хэсэгт өндөр оноо авахад тустай. Бас шалгалттай холбоотой өндөр оноо авах бүхий л зөвлөгөө, арга техник зэрэг хэрэгтэй мэдээллүүдээр дүүрэн. Тестүүдийг хэвлээд ажиллах боломжтой.

  •   Ieltsliz.com

http://ieltsliz.com/

IELTS-ийн шалгалтад орж ирдэг асуултын бүх төрлийг тусгайлан тайлбарлаж, танилцуулж мөн жишээ асуулт, дасгалыг хавсаргаснаараа онцлог. IELTS-ийн унших, бичих, ярих, сонсох бүх хэсэгт зориулсан чухал зөвлөгөө, дасгал хичээлүүд, өндөр оноо авах тухай үнэгүй мэдээллүүд олон бий. Хэрвээ хүсвэл бичих хэсгийн төлбөртэй бичлэгүүдийг ч худалдаж авч үзэх боломжтой.

  •  Ielts Simon

http://ielts-simon.com/

Ielts- ийн  шалгалтын шалгагч багш байсан хүний хөтөлдөг блог болохоор шалгалтын тухай бүхий л мэдээлэл, чухал зөвлөгөөг хуваалцдаг. Загвар эсээ, дүрмийн тайлбаруудыг  эндээс үзээрэй.

  •   Ielts Material

https://ieltsmaterial.com/

Загвар эсээ, загвар хариултууд, дүрэм, үгсийн сан гээд бүх л чухал хэрэгцээтэй мэдээллүүд бий.

+ There are no comments

Add yours