Б.Хурцыг албан бусаар хоёр бүсчлэлээр хамгаалалтад авчээ

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээр яллагдсан  шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Г.Эрдэнэбат прокурор, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг Эрүүгийн хуулийн 133.1, 251.1-д зааснаар гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  2019 оны 08 дугаар сарын 12-ны өглөөний 09:00 цагт эхэлсэн.

Тав дахь өдрөө үргэлжилж буй тус шүүх хурал нь 49 оролцогчтойгоор өнөөдөр “Бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж” байгаагаар үргэлжилсэн. Үүний дараагаар шүүх хурал дээр улсын яллагч, өмгөөлөгч нар дүгнэлтээ танилцуулсны дараагаа шүүх хуралд оролцож буй иргэдийн төлөөлөгч үг хэлсэнээр шүүх хурал завсарлаж, шүүгч нар шийдвэрээ танилцуулах юм.

Дашрамд дурдахад, тус шүүх хуралд Ц.Амгаланбаатар, Итгэлтөгс нараас гадна  ШШГЕГ-т ажиллаж байсан  Хоролсүрэн, Отгонбаатар,Нямбаяр нар оролцож буй. Мөн шүүх хурал болж буй Төв аймгийн шүүхийн гадна шүүгчдэгч Б.Хурцыг хоёр бүсчлэлээр хамгаалж байгаа гэнэ. Үүнд,  “хуурай дүү”  гэгдэх Гантулга нарын  залуус нэгдүгээр бүсчлэлд  хамгаалж байгаа бол хоёрдугаар бүсчлэлд Алигатай тэмцэх газарт ажиллаж байгаад халагдсан Нямдорж нарын бэлтгэл офицерууд хамгаалж байгаа тухай  www.dorgio.mn сайтын сэтгүүлчээс мэдээлэл авлаа.

+ There are no comments

Add yours