Амиа хорлох гэж байсан 2 залууг аварчээ

Өчигдөр нийслэлд 18 болон 37 настай хоёр залуу өндрөөс үсэрч амиа хорлохоор завдсан хэргүүд бүртгэгджээ. Тодруулбал хан-Уул дүүргийн аравдугаар хороонд “Томо буйлдинг” ХХК-ийн шинээр барьж буй долоон давхар барилгын зургаан давхраас тус байгууллагын гэрээт ажилтан 37 настай эрэгтэй Ч амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг онцгой байдлын аврагчид буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн өдрийн 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “Хүннү 2222” хотхоны байрны дээвэр дээрээс нийслэлийн Баянгол дүүргийн зургадугаар хорооны оршин суугч, 18 настай эрэгтэй М амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

+ There are no comments

Add yours