Нэн ховор амьтан цоохор ирвэсийн хатаасан арьсыг авч явж байсныг илрүүлжээ

Пүрэв Дашдорж

Мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид энэ сарын 22-ны өдөр  52 настай эрэгтэй Э, 50 настай эрэгтэй Б нар нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт цоохор ирвэсийн хатаасан арьс нэг ширхэгийг авч явж байсныг илрүүлжээ.

Цоохор ирвэс нь Монгол Улсын амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нэн ховор амьтны жагсаалтад багтсан байдаг.

Монгол Улсын эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2-т Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох/нэг нэгж 1,000 төгрөг/, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

 

Эх сурвалж: ЦЕГ

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл