Ц.Чинзориг: Урсгал сөрсөн жолооч нарыг түр хугацаанд торгохгүй

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс эхлэн нийслэлийн хоёр дүүргийн таван цэгт замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалтыг хийж байна. Энэ талаар Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн Чиглэл хариуцсан ахлах зохицуулагч Ц.Чинзориг, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн Ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Лхагвасүрэн нар өнөөдөр газар дээр нь мэдээлэл хийлээ.

Ц.Чинзориг ярихдаа “Хичээл сургууль эхлэх үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөний зохицуулалт хийж байна. Ирэх саруудад ачаалал ихсэхээс өмнө иргэдэд мэдээлэл өгөх, дасгах зорилгоор зохицуулалтыг эрт эхэллээ. Үүний дагуу хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт орсон замуудад цагдаагийн алба хаагчид мэдээлэл хүргэж газар дээр нь ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн хувьд “Тэди” төв, “Наймар шарга”, “Мөнгөн завьяа” орчимд замын ачаалал маш их, нэгдүгээр эгнээнд машинууд зогсох зэргээр хүндрэл учирдаг. Тиймээс тодорхой цэгүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулснаар ачаалал буурна гэсэн тооцоололтой байгаа. Зохицуулалтын үр дүн ирэх наймдугаар сарын 20-ноос хойш харагдах байх. Энэхүү зохицуулалтыг мэргэжлийн байгууллагын судалгааны үндсэн дээр хийж байгаа. Иргэдэд мэдээлэл өгөх ажлыг ирэх наймдугаар сарын 20-ны өдрийг хүртэл явуулна. Энэ хугацаанд мэдээлэл авч амжаагүй, урсгал сөрсөн жолооч нарт торгууль оногдуулахгүй” гэлээ.

1. Чингэлтэй дүүрэг 1-р хороо буюу “Ард” кино театр, 23-р сургууль, “Мөнгөн завьяа” орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замууд

2. Чингэлтэй дүүрэг 2-р хороо буюу Голомт банк, Компьютер ланд төв орчмын зарим замууд

3. “Тэди” төвийн зүүн замыг урагшаа нэг чиглэлд, “Найман шарга”-ын замыг хойшоо чиглэлд хөдөлгөөнд оролцоно.

3. Баянзүрх дүүрэг 6-р хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж

4. Баянзүрх дүүрэг 4-р хороо буюу Жуковаас Гялс төв хүртэлх зам

 

+ There are no comments

Add yours