Нийслэлийн ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтран баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийг шалгах шалгалтын удирдамж”-ийн дагуу Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, эмийн түүхий эдийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, түгээх байгууллагын үйл ажиллагаанд хамтарсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ.
Монгол Улсын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангах, “1961 оны “Мансууруулах эмийн тухай”, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенц, Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад орсон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг зарцуулах, хадгалах, ашиглах, устгах ажиллагаанд хяналт шалгалт хийх, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж илэрсэн хэрэг, зөрчлийг арилгуулахад зорилгоор 62 эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан хамрагдсанаас Мансууруулах сэтгэц нөлөөт бүртгэл дутуу, бүртгэлгүй, хуурамч хүчингүй эмийн жороор худалдсан, дутаасан гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 76 хэрэг үүсгэжээ.
Үүнээс 3877 ширхэг сэтгэц нөлөөт эмийг хүчингүй, хуурамч жороор олгосон 7 аж ахуйн нэгж, 17 иргэнд нийт 11.650.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан байна.
Иймд эмийн сангийн жор баригч, эм зүйчид хүчингүй, хуурамч жороор үйлчлэхгүй байх, иргэд хүчингүй, хуурамч жор хүлээн авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...