Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БНХАУ-ын Хонг Конг хотод суугаа Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татлаа.

Түүнийг хууль бус бараа тээвэрлэлт, наймаа болон хэрэг зөрчилд нэр холбогдсон гэх шалтгаанаар эгүүлэн татсан байна.

С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны есдүгээр сард ХБНГУ-ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Наадмын худалдаа үйлчилгээний 610 цэгт 400 байцаагч хяналт тавина
Next post Өнөөдөр Хөвсгөл, Булганы нутгаар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно