Ослын улмаас орон нутгийн замд нэг хүн амиа алджээ

Өчигдөр  буюу 2019.07.02-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 270 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 188 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд гурван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Тодруулбал өчигдөр оройны 23 цаг 06 минутын орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг “Баянголын адаг” гэх газар /Хайлааст багийн төвөөс урагшаа 13 км/ шороон замд Тoyota Chaiser маркийн автомашины жолооч М нь Bongo Pronter маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 31 настай эмэгтэй Б нас барж, 51 настай, эмэгтэй, О, 38 настай, эмэгтэй Н нарын хоёр хүн гэмтсэн байна. Тиймээс жолооч таныг үүргээ биелүүлж, хариуцлага ухамсарлан, анхаарлаа төвлөрүүлж, гэрлээ шилжүүлж, хурдаа тохирлуулан явахыг ТЦА-аас анхааруулж байна.

+ There are no comments

Add yours