Дипломатууд холбогдсон хэргийн талаар Д.Цогтбаатар сайд мэдээлэл хийнэ

Герман улсын Дрезден хотод Монгол Улсын хоёр дипломатч 70 кг алт тээвэрлэж яваад баригдсан бөгөөд Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг эдгээр саатуулагдсан хүмүүс Монгол Улсаас Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтан, нөгөө нь жолооч байсан гэх мэдээллийг өгсөн юм.

Энэ асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд “1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар” мэдээлэл сонсгохоор болжээ. Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогдоод байна.

+ There are no comments

Add yours