Хамтран амьдрагчийнхаа духанд хутгалж гэмтээжээ

Өчигдөр буюу Зургадугаар сарын 11-ны 16 цаг 30 минутанд  Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд “манай ээжийн толгойг согтуу хүн хагалсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлагыг шалгахад тус тоотод суух “У” /54н.эм/-г хамтран амьдрагч “Э” /49н.эр/ нь согтуурсан үедээ маргалдан духны зүүн хэсэгт нь хутгалж гэмтээсэн байжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

+ There are no comments

Add yours