МИАТ компани АНУ руу шууд нисэх боломжтой онгоц худалдаж авна

Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох нь хоёр талын харилцаанд чухал нөлөө үзүүлнэ гэж Монгол дахь Америкийн худалдааны танхим дүгнэж байна.

Тус танхим агаарын тээврийн олон улсын компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Wicks Group”-тэй хамтран “АНУ руу шууд нислэг хийх боломж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. АНУ руу шууд нислэг хийх боломжтой болсноор соёл, боловсролын харилцаа өргөжиж, бизнес аяллын урсгал нэмэгдэнэ. Энэ нь аялал, жуулчлалыг дэмжих хөшүүрэг болно гэж үзэж байна. Хэлэлцүүлгийн үеэр МИАТ компани парк шинэчлэлийн хүрээнд 2021 оноос “Boeing 787” онгоц авахаар төлөвлөж байгаа гэдгээ мэдээллээ. Ингэснээр АНУ руу шууд нислэг хийх техникийн боломж бүрдэх юм байна.

+ There are no comments

Add yours