Б.Хурцыг үргэлжлүүлэн хорьж шалгах эсэх шүүх хурал өнөөдөр болно

Өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм. Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих ангид саатуулан шалгаж буй.

Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүйгээр 14 хоног дөрөвдүгээр сарын 23-ны өдөр саатуулсан байдаг. Хойшлуулашгүй ажиллагааны 15 хоногийн цагдан хорих хугацаа дуусч улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих үндэслэлтэй хэмээн цагдан хорих хугацааг сунгасан билээ.

+ There are no comments

Add yours