УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр залилангийн хэргээр шалгагдаж байна

УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Д.Батбаяр болон бусад нэр бүхий этгээдүүдийг их хэмжээний мөнгө бусдаас залилсан байж болзошгүй хэргээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс хэрэг нээсэн талаар эх сурвалж мэдээлжээ.

Кёкүшюүзан Д.Батбаяр нь Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөхөөр ажиллаж байх үедээ БНХАУ-ын нэгэн компаний төслүүдийг дэмжинэ хэмээн их хэмжээний бэлэн мөнгө авсан ч амлалтандаа хүрээгүй гэж гомдол гаргасан байгаа аж.

Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

+ There are no comments

Add yours